Бүртгүүлэгчдийн анхааралд

  • Бүртгэл: 2017 оны 01-р сарын 01 өдрийн 09:00 -аас 2017 оны 01-р сарын 15 өдрийн 23:55 хүртэл явагдана.
  • Шилжилтийн бүртгэлийг зөвхөн цахим хэлбэрээр http://shiljilt.num.edu.mn/ хаягаар бүртгэнэ.
  • Шаардлагатай бичиг баримтаа гүйцэд оруулан, хөтөлбөрөө сонгон, бүртгэлийн хураамжаа төлсний дараа бүртгэл баталгаажна.
  • Бүртгэл баталгаажаагүй тохиолдолд шилжих хүсэлт цуцлагдана.
  • Шилжих хүсэлт авах хөтөлбөрүүдийг эндээс харна уу.
  • Энэхүү систем нь Монгол Улсын Их Сургуулийн оюутан шилжүүлэн суралцуулах үйл ажиллагааг зохион байгуулахад зориулагдсан ба хүсэлт гаргасан иргэд нь шилжилтийн журам, бүртгүүлэх, бүртгэлийн хураамж төлөх, шалгалтыг зохион байгуулах газрын хаяг, хугацаа, дүн зэрэг мэдээлэлтэй танилцах боломжтой. Бүртгүүлэх зааврийг Эндээс харна уу

Бүртгүүлэгчдэд тавих шаардлага

  • Бүртгүүлэгч нь журмын 2, 3-р зүйлийг хангасан оюутан байх.
  • Бүртгүүлэгч бүртгэлтэй холбоотой төлбөр тооцоог зөвхөн цахим хэлбэрээр хийнэ.

Бүртгэл, шалгалтын хураамж

  • Бүртгэлийн хураамж нь шилжин суралцах хүсэлт гаргасан бүрэлдэхүүн сургуулийн тухайн хичээлийн жилийн 1-р түвшиний 1 багц цагийн төлбөртэй тэнцүү байна. Бүртгэлтэй холбоотой төлбөр, тооцоог цахим хэлбэрээр хийнэ.
  • Бүртгэлийн хураамж төлөхийн өмнө онлайн гүйлгээ хийх интернет PIN кодыг тухайн банкнаасаа авсан байх шаардлагатай.
  • Бүртгэлийн хураамж болон шилжилтийн зардлыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.

Шилжилтийн шалгалт

Мэргэжлийн хөтөлбөрийн онцлогоос хамааран нэмэлт шалгалт авах, ярилцлага хийх, шилжин суралцах түвшинг тогтоох зэргийг бүрэлдэхүүн сургуулийн дотоод журмаар зохицуулахыг зөвшөөрнө. Эндээс шалгалтын хуваарийг харна уу.

Бүртгэл, бүрдүүлэх материал

Бүртгүүлэхдээ бүртгэлийн анкет (тухайн үед тусгай маягтаар бүртгэнэ)-ыг бөглөж, дараах бичиг баримтуудын эх хувийг сканнердаж цахим хэлбэрээр хавсаргана. Шилжих хүсэлт амжилттай болсон үед бүртгэлийн мэдээллийг эх бичиг баримтуудтай нь тулгаж баталгаажуулна.(МУИС-ийн хөтөлбөр хооронд шилжих хүсэлт гаргах бүртгүүлэгчид хамаарахгүй)

  • Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг (төрсний гэрчилгээ, гадаад паспорт)
  • Суралцаж байгаа сургуулийн суралцагч мөн болохыг баталсан тодорхойлолт (шилжин суралцах өргөдөл хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө тухайн их сургуулиас албан ёсоор ирүүлсэн байх ба заасан хугацаанд багтаж хавсаргахыг өргөдөл гаргагч оюутан хариуцна)
  • Тухайн сургуулийн сургалтын албаны тэмдэг, албан тушаалтны гарын үсэгтэй албан бичгийн хуудас дээр тухайн суралцагчийн судалсан хичээлийн нэр, багц цаг, шалгалтын дүнг жагсаасан тодорхойлолт (өргөдөл хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө тухайн их сургуулиас албан ёсоор ирүүлсэн байх ба заасан хугацаанд хавсаргахыг өргөдөл гаргагч өөрөө хариуцна)
  • Бакалаврын түвшний оюутан бол бүрэн дунд; Магистрын түвшний суралцагч бол бүрэн дунд, дээд; Докторын түвшний суралцагч бол бүрэн дунд, дээд, магистрын боловсрол эзэмшсэнийг батлах баримт бичиг
  • Бакалаврын түвшний оюутан тухайн сургуульд элсэхдээ өгсөн элсэлтийн ерөнхий шалгалтын батламж бичиг
  • Цээж зураг (Зургийн шаардлагыг бүртгэлийн системээс үзнэ үү).
  • Хүндэтгэх шалтгааныг батлах бичиг баримт